Йог, Бясалгалын, Улаанбаатар, Монгол Ананда Йога Төв logo  
Web site in English            

     






Биеийн хор тайлах Йог Монголд

Эрүүл мэндийнхээ эзэн нь болъё
Йогийн биеийн хордлого тайлах болон уламжлалт анагаах арга

3 өдөр – богино хугацаат: 2012 оны 6 дугаар сар 29-өөс 7 дугаар сарын 2
5
өдөр урт хугацаат: 2012 оны 6 дугаар сар 29-өөс 7 дугаар сарын 4

Амьдрал өөрчлөх туршлага– Бие, сэтгэл, оюуныг тань залуужуулан сэргээнэ                                                                                                        

fruit fruit juice

Бид та бүхэнд бие, сэтгэл, оюуны хэвшилээ өөрчлөх, ховорхон туршлага хуримтлуулах боломжыг бий болгож байна. Энэхүү үр дүнтэй бөгөөд аяулгүй хөтөлбөрт амьдарлын зөв хэвшлийн талаар зөвөлгөө, эрүүл мэндийн боловсролын хичээл, бие цэвэршүүлэх хоол, унд, эмийн бус эмчилгээ багтсан. Хөтөлбөрт багтсан хичээл, бүлгийн ярилцлага нь хор гадагшлах явцад гарах элдэв хүндэрлүүдийг давах мөн гэртээ хариад илүү эрүүл, зөвийг сонгоход тань тусална.

Онцлох зүйлс:

  • Эрүүл мэнд, амьдарлын зөв хэвшлийн тухай сонирхолтой семинарууд.
  • Тухайн програмд тохирсон хоол хүнс.
  • Шавар эмчилгээ, уурын саунаар биеээс хор гадагшлуулна.
  • Йогийн хөнгөн дасгалуудтай анги хичээллэнэ.
  • Зааварчилгаа бүрий бүлгийн бясалгал / стресс тайлж, бие сэтгэлийг амраана.

Хоол боловсруулах үйл ажиллагаа, харшил, арьсны элдэв тууралтууд, нурууны өвдөлт зэрэгт мацагийн үзүүлэх нөлөөлөлийн талаар энд дарж үзнэ үү.

detox diet

Жимсний шүүсээр биеийн хор тайлан мацаглах нь биеийг чийрэгжүүлж, биеийн эрүүл мэндийн төвшинг сайжруулан, биеийн жин бууруулан, оюун ухааныг тань төвшитгөх иж бүрэн цэвэрлэгээний хөтөлбөр. Эрчимт жимсний шүүсээр мацаглах нь хоол боловсруулах эрхтнүүдэд шаардлагтай амралтыг өгөх болно. Мөн та өөрийн хоол боловсруулах системийг өөрийн биед хэрэгтэй шимт хүнсээр цэвэршүүлэх аргад суралцана. Хэрэв та архаг ужиг өвчний улмаас шаналдаг, буруу хоолны зуршилтай, ааш зангийн гажуудалтай, байнгын сөрөг бодол тээж явдаг бол энэ хөтөлбөр аз жаргалтай өөрийгөө олоход тань туслах болно.

Йог, мацаг нь салшгүй
Бүхий л төвшний хүмүүст зориулсан хүмүүст зориулсан йог хичээллэнэ. Сунгалт,тайван бөгөөд мушгирах хөдөлгөөнийг аажуу амьсгалтай хослуулах нь биеээс хор гадагшлах явцыг хурдасгана. Мацаглахад биеээс урт хугацаанд хуримтлагдсан хорт бодис гадагшилна. Энэ үед удаан мартагдсан мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд илэрэх нь олонтой. Харин йог таньд эндгээртэй зөв харьцхад тус болно.
yoga posture
Байршил: Гачууртад байрлах Лотус хүүхдийн асрамжын газарт
Төлбөр: 3 өдөр (богино хугацаатай) - ₮120,000
5 өдөр (урт хугацаатай) - ₮200,000
(Хоол, унаа, байр, эмчилгээний зардал багтсан)
Эхлэх хугацаа: 6 дугаар сарын 29-ны 18:00 цаг.
Дуусах хугацаа: 7 дугаар сарын 2-н болон 4-ны 15:00 цаг
Байр: Нэг өрөөнд 6-н хүн байрлана.
Төлбөрийн нөхцөл : Бүртгүүлэхдээ төлбөрийн 30%. Явах өдрөө үлдэгдэл төлбөрөө хийнэ.Төлбөрөө Ананда Йог төв-ийн байранд ирж бэлнээр хийнэ.
Хувийн бэлтгэл: Хувийн ариун цэврийн хэрэглэлүүд, гар нүүрний болон биеийн алчуур, хувийн хэрэгцээт эм, дулаан гадуур хувцас, биед эвтэйхэн хувцас. Мөн шавар эмчилгээнд зориулж хуучин хувцас болон бие ороох даавуу.
Анхаар: Хөтөлбөрийн явцад архаг хурц цочмог өвчин илааршихгүй. Эмчийн заасан эм, эмчилгээг үргэлжлүүлж болно. Бид биеийн хор тайлах хөтөлбөрийн явцад болон хөтөлбөрт хамрагдсаны улмаас гарсан элдэв өөрчлөлтөд хариуцлага хүлээхгүй болно. Иймд өөрийн эрүүл мэндийн зөвлөхдөө хандана уу.
Тавигдах шаардлага: Архи, согтууруулах ундаа болон элдэв төрлийн мансууруулагч, тамхи хориотой. Хөтөлбөрийн явцад тусгай үйлчилгээт хоол идэх тул хоолны дэглэмийг зайлшгүй дагах шаардлагтай. Гаднаас элдэв хоол авч ирэх хориотой.
Утас: 99163904; Дэлгэрэнгүй мэдээлэлийг имэйл-ээр авна уу

 
           
 

Home | Бидний тухай | Йог - Бясалгал | Эрүүл мэнд | Худалдаа | Мэдээ | Заавар | Links