|
Орчин үеийн хоолны дэглэм ба амьдрах орчин нь хортой зүйлсээр хүний биеийг дүүргэдэг болой. Бид илүү амархан өвчин халдаж авах, өвчилдөг болсон. Иймд мацаг барих нь дотоод биеийн байгалийн цэвэрлэгээтэй адил гадны хоол хүнсний зогсолтгүй урсгалыг түр зуур зогсоож, биед өөрөө өөрийгөө цэвэрлэхэд их тустай байдаг. Мацаг барьснаар хүний биеийн бүх л систем амарч сэргэснээрээ дотроо хуримтлагдаж байсан өөх, хортой бодисуудын задралд хүргэж гаргаснаар хүний энергийг ахиулж, оюун санааны цэвэр түвшинд хүргэнэ. Ингэснээр хүн нь өвчнөөс сэрэмжлэн зайлсхийж хоол идэх хүслээ эрчимжүүлснээр хүний арьс нь илүү их туяатай залуужсан мэт болдог юм. Мөн батга гарах, арьс туурах, гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, ханиад хүрэх, алерги авах зэрэг олон төрлийн өвчин ба биеийн гачигдалд мацаг барих нь тус ихтэй болно. Мацаг барих бол сэрэмжлэх үйлчилгээтэй эм ба эрүүл мэндээ сайжруулахын өвчнөөс ангижрах зөв арга зам болой.
(Америкийн нэрт уран зохиолч, сэтгүүлч, улс төрийн идэвхтэн)
Шинэ болон бүтэн сар гарахын 3 өмнө мацаг барих нь хамгийн зохимжтой. Шинэ ба бүтэн сар нь далайн түрлэг гариг хоорондын үйлчилгээ үзүүлдэгтэй адил сар нь 70 хувиас бүрдсэн хүний биед “түлхэлт” мэтийн үйлчилгээ үзүүлдэг. Шинжлэх ухааны судалгааны дагуу шинэ ба бүтэн сар гарахын 3 хоногийн өмнө бөгөөд дараа сарын таталцлын хүч бидний бие дэх шингэнийг тархи руу дээш татдаг ба толгойд төвлөрсөн энэ их шингэн нь тархины хэвийн үйл ажиллагааг самууруулж, хүний тэвчээргүй зан, сэтгэл санааны үймээн, бухимдал, уур зэрэг сонин үйл явдалд хүргэдэг болсон. |