Йог, Бясалгалын, Улаанбаатар, Монгол Ананда Йога Төв logo  
Web site in English            

     






Эрүүл мэнд

yoga class schedule


Йогийн Эрүүл мэндийн Нууц  | Бодлын хоол  | Мацаг

 

             Йогийн эрүүлжүүлэх нууцаас
Bow posture

Ачарьяа Ведпражина ананда авдута

Өнөөдор бидний хэрэглэж байгаа машин техник бүгд л гар хөдөлгүүрээр ажилладаг. Бид өөрсдөө тэр машинуудыг хөдөлгөдөг. Хүний бие хүнээр ажиллуулж удирдуулдаггүй. Тийм учраас заримдаа бид өөрсдөдөө энгийн үед ч хор учруулж байдаг. Энэ нь бид өөрсдөө сэтгэл санааны буруу ойлголт, ухаангүйгээс хийдэг. Зүйл л дээ. Одоо ер нь эрүүл мэнд шинжлэх ухааны мэдлэгээр орчин үеийн хүмүүс эмийн бус аргаар эрүүл мэндээ эмчилдэг болсон ч энэ нь тархи сэтгэхүйд заримдаа хортойгоор нөлөөлдөг байна. Йогийн дасгал эмчилгээ нь энгийн бөгөөд амархан аргаар сэтгэхүйд заримдаа хортойгоор нөлөөлдөг байна. Иогийн дасгал эмчилгээ нь энгийн бөгөөд амархан аргаар сэтгэхүй болон оюун санаанд онцгой тайван нелөөлөл нь бидний биед ч гэсэн сайнаар нөлөөлж өвчнийг амархан илааршуулж байгаа нь баттай батлагдаад байгаа билээ. Йог бол 7000 жилийн тэртээх энэтхэг улсад үүссэн бие, сэтгэл, оюун санааг хөгжүүлэх дасгалууд юм. Олон хүмүүс йогийн тухай бодохдоо их хэцүү дасгал зөвхөн циркчид юм уу нугараачид хийх эсвэл бүр ид шидтэй холбоотой, амьдралаас хол зүйл шиг санадаг. Гэв эсрэгээр Йог нь хэн эрүүл чийрэг амьдрахыг хүснэ. Зөв бодлоготой ямар ч хүнд зориулагдсан аз жаргал бэлэглэгч юм. Бид өөрсдөө л үүнийг зорилгоо болгож заавал дасгал хийх хэрэгтэй. Дасгал хийж эхэлснээр энэхүү таны хэцүү гээд хийдэггүй байсан дасгалууд ямар их хүч нөлөөтэй энгийн зүйлс байсныг ойлгох болно. Нэгэн зүйлс байсныг ойлгох болно. Нэгэн зүйл хэлэхэд йогийн дасгал сургууль нь хүний хөдөлгүүр юм шүү дээ. Үүний ачаар л бид оюун санаа, бие организмаа эрүүл чийрэг байлгаж чадна. Ихэнх хүмүүс өнгөрсөн үеийнхэн маань маш олон төрлийн хэцүү бэрхтэй тулгарахаас гадна өвчин зовлонд ихээр хэлмэгддэг байв. Одоо бол хүн бүр өөрөө өөртөө эмч болж чадахаас гадна тийм орчин ч бүрдэж егсөн байна. Иогчид хэлэхдээ хэрэв хүн зарим нэгэн хөнгөхөн дүрэм мөрдсөнөор хөнгөн шаламгай байдлаар 80 наслах боломжтой юм гэж дүгнэсэн байна. Яагаад йогчид илүү урт насалж илүү эруүл чийрэг байдаг вэ? энэ нууцын тайлал нь энэхүү дасгалыг хийж занших нь юм. Энэ бүхнийг бүгдийг хэлэхэд их цаг хугацаа шаардагдана. Тийм учраас та манай хичээлд оролцох юм уу эсвэл бидний ном танилцуулгыг уншиж болно.

Иогоор бол урт удаан наслахад 6 нууц гэжээ:


1. Биед тохирсон ажил
Эртний хүмүүс бүх ажлаа биеэрээ хийдэг байсан байна. Хөдөлгүүр терм гээд бүгд л гар ажиллагаа. Гэвч өнөөдөр бол өөр. Жишээ: хэн нэгэн хүн аглаа босоод машинаар ажил руугаа очно. Тэгээд сууж ажиллаад дахиад машинаараа гэр рүүгээ явна. Тэгээд машинаараа гэр лүүгээ явна. Тэгээд суугаад амралтаа эдэлнэ. Энэ бүх амьдралд биеэр хийх ажил тун бага. Биеийн хөдөлгөөн муудсанаар л өвчин тусах алхам болж өгдөг. Хэрэв бидний ажил үнэхээр биеийн хүч шаардагдахгүй бол бид спортоор хичээллэх, гүйх, явган явах зэргийг амьдралдаа нэмэх хэрэгтэй. Тэгээд бас нэмж хэлэхэд йогоор хичээллэх нь таныг амрааж гүйх, алхах зэргээс илүү үр нөлөө бие болон тархинд тань өгч чадна.

2. Нойр хүрсэн үедээ унт
Энэ их амархан сонсогдож мэднэ. Гэхдээ л маш олон хүмүүс нойр нь хүрч байсан ч гэсэн суусаар байдаг. Йог болон бусад докторууд шөнө унтаад өдөр ажиллах хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ нь биеийн эрүүл мэндэд маш майнаар нөлөөлдөг. Ялангуяа оюутнууд кофе уух зэргээр нойроо сэргээж шөнө хичээлээ давтдаг. Зарим хүн ялгаагүй шөнө ажиллаж өдөр унтдаг. Энэ нь бидэнд болж байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ эрүүл мэндээрээ тоглож байна гэсэн үг л дээ. Йогийн онолоор ингэж байгалийн хуулиас гажиж амьдрах нь хорт хавдар болон өмөнүүгээр өвчлөх шалтгаан болдог байна.

3. Өлссөн үедээ л ид
Энэ бол бас энгийн л зүйл лдээ. Гэхдээ бид дахиад бие маань хүсч байна. Тэрнээсээ эсрэг үйлдэл хийцгээдэг. Нэг удаа идэхдээ маш их хэмжээгээр юм уу барижаалахгүй идэх, юу ч хамаагүй идэх зэрэгт ходоод гэдэс хоолоо боловсруулж чадахгүй болдог. Ходооны хүчил ихдэх буюу багасах хоолны шингэлт муудах зэргээс болж өөр олон төрлийн өвчнүүд үүсэх үвдэс болдог. Хоол идэх дур хүсэл нь үнэндээ бол бие эрүүл байгаагийн шинж л дээ. Гэхдээ энэхүү дур нь цаг ямагт юм идсэний дараа ч хэвээрээ байсан эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь танд ямар нэг төрлийн өвчин байна гэсэн үг л дээ.

4. Тогтмол мацаг барих
Хэрэв ямар нэг хүнээс жилийн 365 хоногт зогсолтгүй ажилла гэвэл хэн ч байлаа гэсэн дургүйцэж амралт шаардах юм уу, ядарч үхнэ шүү дээ. Гэвч бид хэзээ ч ходоод гэдсээ амраах юм уу, түр зуурч гэсэн зай завмар өгөхийг боддоггүй. Бидэнд огт хэлж чадахгүй боловч дохио өгдөг. Тэр ходоод гэдэснийхээ дохиог тоохгүй байснаас болж өвдөж эхэлдэг. Тийм учраас биеэ эрүүл байлгахын тулд бид хоолноос бага боловч татгалзах хэрэгтэй. Энэ нэг өдөр хоол идэхгүй ходоодоо амраахыг хэлж байгаа юм. Энэ нь хоол боловсруулах эрхтнээ амраагаад зогсохгүй мөн биед үлдэж хуримтлагдсан хортой ялгадас хийг гадагшлуулж өгдөг. Тогтмол мацаг барьсан тэдгээр өдрүүдэд хоол боловсруулахад ашиглах энергиэ оюун санааны ажил болох дадлагад зориулах хэрэгтэй.

5. Унтахын өмнө угаалга
Дээр бидний дурьдсан шиг зөв унтах нь биед ашигтай зүйл билээ. Унтахын өмнө биеийн булчин хамгийн их ядардаг хэсгээ хүйтэн усаар угааж чийглэж өгвөл маш сайн унтаж амарч чаддаг. Энэ нь гар хөл, нүд, ам, хүзүүгээ норгохыг хэлнэ.

6. Тогтмол бясалгал
Бидний бие, оюун санаа, уураг тархитай нягт холбоотой. Одоо үед маш олон өвчний эхлэл нь сэтгэлийн дарамтаас болж байгаа. Ядаргаа, уур цухалдаан нь эрүүл мэндээрээ тоглох гол тоглоом болж байна. Бясалгал бол оюун санааг тэр бүхнээс чөлөөлж амьдралдаа байгаа шаналгаат бүхнийг арилгах сэтгэл зүйн дасгал юм. Бид амралтаа аваад ууланд авирах юм уу, далайн эрэг дээр очиж, чөлөөтэй болж сэтгэлийн тайвныг мэдэрдэг шүү дээ. Түүн шиг бясалгал бол тэр бүх үнэтэй ялалаас илүү гэр оронд тань амрааж өгч чадна. Бид Йог хийж биеэ амраагаад бие маань оюунтай холбоотой болохоор бясалгал хийснээр та бүхлээрээ удаан аз жаргалтай амьдралын тань түлхүүр билээ. .

Эрүүл байхад туслах нэмэлт санамж
Биеэ эрүүл байлгах нэмэлт гурван зөвөлгөө

1. Эрүүл мэндийн 3 зөвлөгөө
Чанаж болгоогүй бүтээгдэхүүн бололцоогоороо хэрэглэ. Энд жимс болон ногоо, үрийн салатнууд орно. Бидний биед алкаллин маш их хэрэгтэй. Цусан дахь алкаллиний хэмжээ багассанаар өвчинд өртөмтгий болж ирдэг. Тийм учраас жимс болон ногоо, үрийн төрлийн зүйлийг ихээр хэрэглэх хэрэгтэй. Асидик хоол нь бие дэх цусны эргэлтэнд нөлөөлж, мөн үүний зэрэгцээ оюун санаанд ч нөлөөлдөг. Эдгээр хоолонд мах, махан бүтээгдэхүүн орно.

2. Тараг уух
Тараг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталт, гэдэсний хий ЗЭрэгт сайнаар нөлөөлдөг. Мөн тэжээллэгээс гадна амархан шингэлттэй учраас та таргийг дуртай үедээ ууж болно.

3. Зарчим
Тийм учраас амьдралын зарчим болох зөв дасгал, хооллолт, мацаг барих, бясалгал энэ бүхнийг дагах ёстой. Ингэж чадвал та баяр баясгаланг гаднаас биш дотроосоо эрж олж чадна.

Иогийн дасгал
Биед болон сэтгэлд нөлөө үзүүлэхүйц йогийн дасгалуудыг "асана" гэж нэрлэдэг. Утга нь сэтгэл зүйн дасгал хөдөлгөөн гэсэн үг л дээ. Зарим дасгал нь хийхэд хэцүү боловч олонхи нь ерийн хүмүүс хийж болохуйц энгийн бөгөөд үр нөлөөтэй дасгалууд байдаг. Хүний амьдралд хөдөлгөөн бол маш чухал. Гэвч ихэнх хөдөлгөөн дасгалууд нь булчин юм уу цусны эргэлтийг сайжруулахад байдаг. Йогийн дасгалууд бол дотоод амралт буюу булчин, мөн цусны эргэлтэнд нөлөөлөхөөс гадна булчирхай нервийн систем бүхэлд нь хамарч өгдөг. 5000 жилийн тэртээгээс йогийн дасгал бидэнд өвлөгдөж иржээ. Эртний Йогчид эхлээд амьтдыг шинжиж, тэд хэрхэн өвдөж, эдгэж байгааг ажигласан байна. Жишээ нь: Тогос шувуу бол хоол боловсруулах эрхтэн хамгийн их хөгжсөн амьтан. Йогд тогос байрлал гэдэг байрлал /асана/ байдаг. Үүнийг хийснээр хоол шингээлтийг сайжруулах, булчирхайн эрхтэнд нөлөөлж, энэ талаас үүдсэн ямар ч өвчнийг сулруулж өгч чаддаг юм. Ямар ч булчирхай биед хүчтэй нөлөөлж гармоныг цус руу шилжүүлж өгдөг. 'Тhyroid" булчирхйг авч үзье. Энэ нь хоолойд байрладаг бөгөөд идсэн хоолыг биеийн энерги болгоход зориулагдсан байдаг. Хэрэв энэ булчирхай гармонио багаар ялгаруулбал тухайн хүн хоолыг маш багаар хэрэглсэн ч таргаалж эхэлдэг. Мөн энэ булчирхай гармонио маш ихээр ялгаруулбал тухайн хүн хоолыг хичнээн ихээр идсэн ч маш туранхай байдаг. Амьсгалаа хянаж мөрөн дээр зогсох дасгал нь энэхүү булчирхайд нөлөөлж, шахалт өгдөг. Ингэснээр гармоны ялгаруулалт тогтворжиж хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлдэг. Иога нь мөн нурууны ясны уян хатан, налархай байдлыг хадгалдаг. Бидэнд хөгшрөлт явагдаж ирэхлээр он удаан жилийн хайр гамгүй эдлэлтэнд нурууны яс бөгтийж ирдэг. Тогтмол йогоор энэхүү зовлонгоос хол байж чаддаг. Өөр нэг йогийн сайн зүйл нь биед байрлах энергийн төв буюу чакраг нээсэн явдал юм. Эдгээр төвүүд нь нурууны дагуу байрлаж бие болон нервийн системтэй холбогдсон байдаг. Төв болгон нь өөр өөрсдийн гэсэн өнгө чанартай, зан байдлын өөрчлөлт байдаг. Эртний йогчид бясалгах явцдаа тэдгээр чакрануудыг цэцгээр төсөөлж тэгэхдээ дэлбээг нь өөр өөр өнгө буюу өөр өөр загвараар дүрсэлсэн байна. Мөн тэр дэлбээ болгон нь бас өөр өөр өнгө чадварыг дүрсэлнэ. Жишээ нь: хүйсэнд байрлах нэг чакра 10 ш дэлбээтэй байя. Түүний өөр өөр дэлбээний зан байдлыг тодорхойлох нэг нь уур гэж бодоцгооё. Хэрэв энэ чакра сул бол тэр 10 дэлбээний 10 зан чанар сул байна гэсэн үг. Бид түрүүнд уурыг сонгосон. Гэтэл энэ чакра сул байгаа учраас хүн уураа барьж чадахгүй болдог байна. Судалгаагаар ууртай хүмүүс ихэнхдээ ходоодны шарх, өтгөн хаталт зэргээр өвдөхөөс гадна өөрийн уураас болж сэтгэлийн маш их дарамт эдэлдэг. Ийм учраас йогийн дасгал хичээл нь эдгээр чакрануудыг идэвхжүүлж ,энэ нь зан төлөвт нөлөөлж, тэдгээр нь оюун санааны тайвшралд тусдаг байна. Бүхий л хүмүүс нэгдмэл. Гэхдээ энэ нь бидний бие адилхан гэсэн үг биш юм. Ямар ч насны хүн бис, сэтгэл, өвчин нь өөр өөр байдаг учир номноос харж йогоор хичээллэх нь зүй бус юм. Үүний оронд йогийн багш буюу чадварлаг хүмүүсээс зөвлөгөө авч зүй ёсоор нь хийх нь таны эрүүл мэнд, гоо сайхан, оюун санаанд зөв эерэгээр нөлөөлөхийг аихаарах хэрэгтэй. Бид танд тохирох асанаг /Йог/ зааж та гэртээ давтаж хийж болохуйц зүйл сурч авна.

 

 


 
           
 

Home | Бидний тухай | Йог - Бясалгал | Эрүүл мэнд | Худалдаа | Мэдээ | Заавар | Links