|
|
 |
| |
| бидний үнэгүй улирлын мэдээллийн “Ухаарал” нэртэй товхимолыг татаж авна уу. Та эндээс йог болон бидний үйл ажиллагааны талаар сонирхолтой өгүүлэл, мэдээлэл олж авах болно. Мөн хүсвэл үнэгүй хэвлэлийг доорхи газруудаас авч болно:
|
|
|
Энэ сарын 12-ний өдөр Ананда Йог Эрүүл Мэндийн Төв нь нээлтийн үйл ажиллагаа хийсэн бөгөөд үүнд хотын эрүүл мэндийн албаны төлөөлөгч нар болоод Монголын Уламжлалт Ангаах Ухааны Их Сургуулийн захирал оролцсон байна.
Уг төв нь йогийн хичээл, бясалгалын хичээл, йогийн эмчилгээ, зүү төөнүүр, иллэг, Монголын уламжлалт ангаах ухааны болон бусад эмчилгээг хүмүүст хүргэх болно. Энэ төв нь Монголын хамгийн анхны йогийн эрүүл мэндийн төв юм.
|
|
|
8 дугаар сарын 20-ний өдөр Йогийн Төв дээр бид Йог болон Бясалгалын Семинар зохион байгуулсан бөгөөд Йог, Бясалгал болон Цагаан Хоолны Философийн талаархи мэдээлүүд оролцогчдийн анхаарлыг маш ихээр татсан. Оролцогчид мөн түүнчлэн Кииртан болон Бясалгал хийж сурсан бөгөөд цагаан хоол нь тэдний сэтгэлд их нийцсэн.
|
|
2006 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр (Ананда Марга Нийтэд Дэмжлэг Үзүүлэх Баг) нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нэн ядуу 10 айлд хөнжил, хүнс, саван болон хичээлийн хэрэгсэл тараасан. Төлөвлсөн олон тусламжийн эхнийх нь энэ байлаа.
|
|
|
|
|