Манай төвийн барилга дахин төлөвлөлтөд орсон тул түр хугацаагаар хаагдсан. 2027 оны 10-р сард эргэн нээгдэнэ.

Манай төвийн тухай

Дадлагаас эхэлж,
боломжийг нээхүй.

Ананда Йог төв Улаанбаатар хотод 2006 онд анх нээгдсэн. Йог, бясалгалд суралцаж, өөрийгөө илүү гүн танин мэдэх орон зай юм.

Бидний эхлэл2006УЛААНБААТАР · МОНГОЛ
Монголын байгальд голын дэргэд бясалгаж буй нь

Бидний зорилго

Аз жаргалын зам.
Бусдад үйлчлэх амьдрал.

Ананда Йогa төв нь Ананда марга /аз жаргалын зам/ -ийн нэг салбар нь юм. Энэ бол нийгэм оюун санааны байгууллага бөгөөд “өөрсдийгөө танин мэдээд хүн төрөлхтөнд үйлчилье” гэсэн 2 зарчимтай юм.

Өөрсдийгөө танин мэдэх гэдэг нь амьдралынхаа зарчмыг ухаарах юм. Бид яаж энэ замд хүрэх вэ? гэвэл бясалгалын шугамаар буюу йогоор өөрсдийгөө хөгжүүлэх юм.

Хүн төрөлхтөнд уйлчлэх гэдэг нь ганц зөв-хөн хүнд ч биш амьтан ургамалд ч гэсэн хайр халамжаа хүртээх. Энэ нь оюун санааны амьдралаар амьдрагсдад нийгэмд үйлчлэх амьдралынх нь зам болдог юм.

Ананда марга нь 1955 онд энэтхэг улсад байгуулагдсан бөгөвд үүсгэн байгуулагч Шри Шри Анандамурти нь оюун еанааны их багш юмаа. Энэ олон жилийн туршид Ананда маргагийн нийгмийн ажилтан болох лам, гэлэнмаа нар нь дэлхийн бүхий л улс оронд оюун санааны философи йог бясалгалыг түгээн зааж байна. Олон хүн Ананда маргагаас зохиож байгаа нийгмийн ажил, семинарт оролцож йог бясалгалыг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгон амьдарч байна.

01

Өөрийгөө таних.

Йог, бясалгал нь ухамсар, анхаарлаа хөгжүүлж, дотоод тогтвортой байдлыг олж, амьдралын утгыг эрэлхийлэх боломж олгодог.

Бясалгалтай танилцах

02

Бусдыг хайрлах.

Хувь хүний хөгжил, бусдад үйлчлэх үйлс хамт оршдог. Манай уламжлал хүн, амьтан, ургамлыг нэгэн гэр бүлийн хэсэг хэмээн энэрдэг.

Ананда Маргагийн тухай

Ирээдүй рүү

Шинэ орон зай.
Нэгэн зорилго.

Манай барилга дахин төлөвлөлтөд орсон тул төв түр хаагдсан. Бид 2027 оны 10-р сард дахин нээгдэж, хамт олонтойгоо шинэ эхлэлийг угтахаар бэлтгэж байна.

Шинэ барилгын дүрслэлийг үзэх